Да - Ба : 09:00 -18:00
enkhbold@bayantes.mn
“Режис Плэйс”, 14 давхар 1407 тоот
+976 9911-1513
Асуух зүйл байна уу?
Да - Ба : 09:00 -18:00
enkhbold@bayantes.mn
“Режис Плэйс”, 14 давхар 1407 тоот
+976 9911-1513
Асуух зүйл байна уу?

Х.Нямбаатар: 2000 айлын орон сууцыг зарах шаардлага үүсээд байна

Х.Нямбаатар: 2000 айлын орон сууцыг зарах шаардлага үүсээд байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байгаатай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

-Газрыг дахин төлөвлөж, Гэр хорооллын хөгжлийн санг байгуулах талаар хуульд зааж. Сангийн мөнгө түр суурьшуулах орон сууцны хөрөнгийг шийдвэрлэхэд зарцуулагдах уу. Газраа чөлөөлчихдөг эцэст нь  хашаа байшин ч үгүй, байр ч үгүй хохирсон иргэд олон байна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр байгуулахад Гэр хорооллын хөгжлийн сангаас хөрөнгө зарцуулахаар заажээ. Сангийн хөрөнгийг тэгш хүртээхийн тулд ямар зарчим барих вэ. Хотын төв дэх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр барихад сангийн хөрөнгө түлхүү зарцуулагдаад гэр хорооллыг дахин төлөвлөх ажил нь орхигдох вий. Тэнцвэрийг нь хэрхэн хангаж ажиллах вэ?

 

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-УИХ-аар 2023 оны арванхоёрдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлахтай зэрэгцэж Улаанбаатар хотод баригдах талбайн 60 хувь барилгажина, үлдсэн 40 хувь нь ногоон байгууламж, авто зам, зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байхаар өөрчлөлт оруулсан.

Гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн хүрээнд Газар чөлөлөх сангаас хамгийн нэгдүгээрт газар чөлөөлөлтийн ажил зохион байгуулна.

Чөлөөлөгдсөн газар дээр инженерийн шугам сүлжээ дэд бүтэц татах ажлыг зохион байгуулна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барихад энэ сангийн хөрөнгөөс зарцуулна. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах түүнд хяналт тавих журмыг НИТХ батална.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгасан тохиолдолд оршин суугчдыг нь түр орон сууцанд шилжүүлэх хөрөнгө энэ сангаас гарна.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, шинээр барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

Тендер зарлах замаар одоо ч явж байна. Хотын төвийн дөрвөн давхар орон сууц дээр шийдэл гаргаагүй, УИХ-аас батлах хэсэгчилсэн төлөвлөгөөний хүрээнд шийдэхээр төлөвлөсөн.

Газрын хөгжлийн сангийн хуулийг өнөөдөр яагаад зайлшгүй оруулж ирэх шаардлага үүссэн бэ гэвэл Улаанбаатар хотын хэмжээнд ирэх найм, есдүгээр сараас эхэлж  урт хугацаатай хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжаар баригдсан 2000 орчим айлын орон сууцыг зарах шаардлага үүсэж байгаа.

Зарагдсан барилгыг нэгдсэн санд төвлөрүүлээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлтийн ажлыг үргэлжлүүлж явах, түүндээ дэд бүтэц татах шаардлага байгаа.

Өмнө нь ийм зорилттой бондын мөнгөөр хэд хэдэн орон сууцны хороолол боссон ч дараа дараагийнхаа газар члөөөлөлтийн сан нөхөн бүрдүүлэлтийг хийгээгүйгээс газар чөлөөлөлтийн ажлууд явагдаагүй гашуун туршлага дээр үндэслэж энэ санг байгуулж байгаа.

Cart (0 items)